Шар


Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна

2 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Амгаланбаатар коронавирусийн халдвар аваад эдгэрсэн тухайгаа өөрийн цахим хуудсандаа бичжээ. 

 

Тэрбээр "УДЭТ-ын уран бүтээлчид гуравдугаар сарын 6-нд "Анна Каренина" жүжгийг тоглож байлаа. Гэтэл уран бүтээлчдийн нэгээс халдвар илэрлээ гэх мэдээлэл гарсан тул тоглолтоо зогсоогоод танхимд байсан үзэгчдээ гаргасан. Ингээд тоглолтод оролцож байсан жүжигчид уран бүтээлчид гээд нийт 112 хүн тэр оройдоо PCR шинжилгээ яаралтайгаар өгсөн. 

 

Шинжилгээний хариу маргааш нь буюу гуравдугаар сарын 7-ны 16.00 цагаас эхлэн гарч, сөрөг хариу хүмүүсийн гар утсанд ирсэн. Миний шинжилгээний хариу ирдэггүй. Оройн 20.00 цагаас утас дугарч УОК, ХӨСҮТ, цагдаагаас ярьж байна гээд таны хариу эерэг гарсан тул явсан маршрутаа хэлэхийг хүссэн. 

 

Шинж тэмдгийн хувьд үнэрлэх мэдрэмж хоёр хоног алдсан. Гэхдээ бүрэн алдаагүй. Хүн хүнд өөр өөр шинж тэмдэг илэрдэг юм билээ.

 

Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүс яагаад ил гарч, мэдээлэл өгөхгүй байна вэ гээд гайхаад байдаг. Хүмүүс нийгмийн хандлагаас маш их айдаг юм байна гэдгийг би сайн ойлгосон. Нийгмээрээ намайг нулимах вий гэдгээс айдаг учраас эдгэрсэн хүмүүс ил гарч чаддаггүй юм байна гэж бодсон" гэв. 





Холбоотой мэдээлэл