Шар


"Хигашикава фото фестиваль"-д хэн, хэрхэн оролцох боломжтой вэ ?

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

"Хигашикава фото фестиваль"-ийн хүрээнд Ази, Европын орнуудын дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог "HIGASHIKAWA Youth Fest"-ийн талаар цуврал мэдээллийг хүргэж байна.

- Фестиваль хаана зохион байгуулагддаг вэ?


Япон орны хамгийн хойд хэсэг болох Хоккайдо мужийн төв хэсэгт орших ХИГАШИКАВА хотноо 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

- Фестивальд хэн боломжтой вэ?


Фестивальд албан ёсоор оролцох эрх авсан улс орнуудын хот, орон нутгийн дунд сургуулиудаас сонгон шалгаруулалтын дагуу шалгарсан сурагчдын баг оролцох эрхтэй. Нэг улсаас зөвхөн нэг баг оролцоно.  2021 онд 19 орон оролцож байна. Монгол талын зохион байгуулагалтын ажлыг 2018 оноос МГЗНХ/Баярмагнай/ хариуцан ажиллаж байна. 

- Шалгаруулалт хэрхэн явагддаг вэ? 


Хигашакава хотоос зарласан удирдамж, сонгон шалгаруулалтын дагуу нэг сургуулийн 3 сурагч баг болж өгсөн сэдвийн дагуу нэг хүний 2 зураг, нийт 6 зургийг илгээж урьдчилсан шалгаруулалтанд оролцоно. 

- Сэдэв: Миний нутгийн сайхан/Өөрийн сурч, амьдарж буй аймаг, хот буюу хүрээлэн буй орчины сайн сайхныг харуулсан зураг байх/

- Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.

• 1-р шалгаруулалт: Нэг сургуулийн 3 сурагч багаа бүрдүүлж бидэнд бүтээлээ илгээснээр бүтээлийн сайн, мууг эс харгалзан урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэнд тооцно. Баг бүрдээгүй ганцаараа, эсвэл 2 уулаа тохиолдолд шалгаруулалтанд орох боломжгүйг анхаарна уу. 
• 2-р шалгаруулалт: Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн багуудад гэрэл зургийн үнэгүй сургалт, дадлага хийлгэн дахин тусгай сэдвийн дагуу зураг авалтын даалгавар өгч эцсийн дүнг гаргана.  

- Бүртгэлийн хугацаа


• 1-р шалгаруулалт: 2021.03.01-2021.04.01
• 2-р шалгаруулалт: 2021.04.01 - 2021.04.15

Бүтээлийг photo@mopa.mn и-мэйл хаягаар хүлээж авна.
Бүтээлээ илгээхдээ өөрийн нэр болон сургуулийн нэр, холбогдох утасны дугаарыг тодорхой бичнэ үү.

Шалгарсан сурагчид Хигашикава хотноо фестивальд оролцох хугацаа: 


•  2021.07.29 - 2021.08.05

Шалгарсан сурагчид фестивальд хэрхэн оролцдог вэ?


• 7 хоногийн тусгай хөтөлбөрийн дагуу япон соёлтой танилцах сургалт, хичээл болон фестивалийн үндсэн даалгавар болох 3 өдрийн зураг авалт тэмцээн, Хигашикава хоттой танилцах аялал гэх мэт арга хэмжээнд хамрагдана.   

 • Зураг авалтын тухай


Улс онуудаас шалгарсан багуудын дунд өгсөн сэдвийн дагуу зураг авалт хийнэ.
Зураг авалтанд ашиглах камер, дуран, мемори картыг хүүхэд тус бүрт өгнө. Гурван өдөр зураг авалттай. /өөрсдийн камерийг ашиглахгүй/
※ Камерны тохиргоо “Middle Fine“ JPEG format, Aspect 4:3 байна.
※ Зурагт огт засвар хийж болохгүй.

Зураг авалтын дараа зааварчилгааны дагуух хугацаанд авсан зургаа багаараа ярилцан 1 хүний хоёр, нийт зургаан зураг сонгож баг тус бүрийн дунд бэлдэж өгсөн принтэрт өөрсдөө хэвлэж шүүгчдийн багт зургаа өгнө.
 Тухайн зураг нь нэр, тайлбартай байна.

Зургийн шүүлт, шалгаруулалтын тухай


Зохион байгуулагч талын 5 шүүгч, оролцогч орноос 2 шүүгч, нийт 7 шүүгч тус тусын үнэлгээг өгч нийлбэр дүнгээр шилдгийг шалгарууулна.




Фестивалийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зөвөлгөөг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны сошиал хаягаар болон холбооны байранд ирж авах боложмтой.

Фестивалийн дэлгэрэнгүй мэдээлэл http://mopa.mn/index.php?newsid=96

МГЗНХ хаяг:  СБД дүүрэг, Сүхбаатарын талбайн зүүн талын ТУУШИН зочид буудлын оффесийн 501 тоот
Холбоо барих: 99881159




Холбоотой мэдээлэл