Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээл…
1 цаг, 15 минут
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
3 өдөр
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
3 өдөр
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
3 өдөр, 1 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
3 өдөр, 19 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
3 өдөр, 21 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
3 өдөр, 22 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
3 өдөр, 22 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
3 өдөр, 23 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
3 өдөр, 23 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
4 өдөр
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
4 өдөр
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
4 өдөр
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
4 өдөр, 1 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
4 өдөр, 19 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
4 өдөр, 20 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
4 өдөр, 22 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
5 өдөр
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
5 өдөр
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
5 өдөр, 1 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
5 өдөр, 1 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
5 өдөр, 16 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
5 өдөр, 17 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
5 өдөр, 19 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
5 өдөр, 19 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
5 өдөр, 20 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
5 өдөр, 23 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
5 өдөр, 23 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
6 өдөр
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
6 өдөр, 10 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
6 өдөр, 17 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
6 өдөр, 17 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
6 өдөр, 18 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
6 өдөр, 18 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
6 өдөр, 19 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
6 өдөр, 22 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
6 өдөр, 22 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
1 долоо хоног
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
1 долоо хоног
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
1 долоо хоног
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
1 долоо хоног
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 2 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 2 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 2 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 3 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 3 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 3 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 4 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 4 өдөр

Нүүрсний хулгай ерөөсөө байгаагүй юм биш үү?!

Б.ДАМДИН-ОЧИР


Ер нь бол “...Нүүрсний хулгай байна” гэж яригдаад хэдэн ч жил болж байгаа юм, бүү мэд. Лав 10 гаруй жил өнгөрсөн. Ингэтлээ үндэс сууриа бат суулгаад байсан нүүрсний хулгайг өнгөрсөн жилийн сүүлчээс илүү хүчтэй ганхуулж эхэлсэн байдаг.


Юу болсныг хураан жагсаавал, 2022 оны хавар дөрөвдүгээр сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг сонин мэдэгдэл хийв. Тэрбээр “...Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлнэ. Тэнд маш их хэмжээний автомашин бий. Үүнд манай парламентын гишүүд холбогдсон. Цаана нь маш олон нөлөө бүхий лидер гарч ирнэ. Хятадын Баяннуурын зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй. Хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг байна. Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ” гэсэн юм. Зун нь зургадугаар сард УИХ-аас Нүүрсний түр хороог байгуулав. Ингээд хэсэг намжсан. Аравдугаар сараас нь дахин сэдэрч жинхэнэ утгаар нь онгичсон. Засгийн газар нүүрсний оффтейк гэрээнүүдийг ил болгосон. Үүнтэй зэрэгцээд мөрдөх байгууллагууд, прокурорууд тун идэвхийлэн ажиллаж эхэлсэнбайдаг. Нүүрстэй холбоотой төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорьсон. Зарим нь гадаад руу зугтсан. 2022 оны сүүлчээр идэр ес тачигнаж байхад нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Төв талбайд жагсаал хийв. Тэр үеэр хууль хяналтынхан нүүрсний хулгайд холбоотой гэх 17 хүний нэрийг зарлав. 2023 он гараад удалгүй УБТЗ-ын удирдах албан тушаалтны гэрээс 7.3 тэрбумыг илрүүлж, тухайн албан тушаалтныг баривчилсан. Цагаан сарын дараа Улсын ерөнхий прокурор нүүрсний хулгайд холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулав. УИХ хоёрыг нь түдгэлзүүлж, нэгийг нь авч үлдсэн. Гуравдугаар сарын дундуур нүүрсний хулгайн үнэн мөнийг ил болгох нээлттэй сонсголыг Нүүрсний түр хороо товлосон. Гэвч удалгүй “...АТГ болохгүй гэлээ. Болилоо” гээд цуцалсан. Ингээд таг чиг болов.


Ер нь тэр цагаас хойш нүүрсний хулгайн хэргүүд намдах тал руугаа орсон байдаг. Явсаар нүүрсний хулгайг ярихаа ч больж эхэллээ.


Ганцхан, гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон УБТЗ-ын удирдах албан тушаал хашиж байсан залуугийн хэрэг л шүүхийн “үүд”-нд очоод байна. Бас уржигдар АТГ-аас хэвлэлийн хурал хийж, “...Х.Баттулгаас мэдүүлэг авсан” хэмээн мэдээлсэн. Өөрөөр нам жим.


Уг нь нүүрсний хулгайн дуулиан шуугиан эхэлж, олон нийт эсэргүүцэн жигшиж эхлэхэд УИХ-д Нүүрсний түр хороо байгуулж, түүний гишүүд нь “...Пүү паа” гээд сүйд болж байв. Түр хорооны анхны буюу 2022 оны зургадугаар сарын 30-ны хурал дээр Ш.Адьшаа “...Хил дээр авлига, албан тушаалын ноцтой асуудлууд үүссэн. Хамгийн сүүлд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газар, боомтын захиргаа гэдэг энэ байгууллага хилийн байгууллага, гаалийн байгууллага, тагнуулын байгууллага харсаар байгаад олон арван мянган тонн нүүрсийг ямар ч гаалийн бүрдүүлэлтгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн.Тэр өнөөдөр цагдаагийн байгууллагад шалгагдаад, зарим хүмүүс нь мөрдөнд орсон”, 2022 оны арваннэгдүгээр сарын 9-нд С.Ганбаатар “...Энэ бол сүүлийн 20, 30 жилд хүний өөрийнгүй, маш олон намын, улстөрчдийн хутгалдсан зүйл. Харин энэ Засгийн газар сөхөж байна. Сайн юмыг нь хэлнэ ээ, хэлнэ. Тавантолгойн нүүрсний хулгайг зогсоох гэж байгаа явдал бол том эр зориг. Том асуудал.Монгол бол ерөөсөө л Оюу толгой, ГОК, Тавантолгой гэдэг гурван том хулгайн объекттой. Эндээсээ л улстөрчид нь идэж уудаг. Энэг ойлголт мань мэтээс нь аваад бүгдэд нь байдаг”, Ц.Анандбазар “...Оросууд томхон хулгайгаа “...Баавгай бал зөөгөөд савраа долоодог” гэж ярьдаг. Манайх бол “...Савраа долоогоод, балаа идээд, бас дээр нь ваараа идчихдэг” юм байна. Тэгээд энэ үнэхээр аймшигтай юм байдаг юм байна шүү дээ”, Н.Ганибал “...Ер нь тэгээд 2013 онд тэр том асуудал үүссэн л юм байна. Тэрийг нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хэрэгсэхгүй болсон. Хууль хүчний байгууллагууд нь худлаа янз бүрийн шийдвэр гаргадаг болчихсон юм уу. Үнэхээр тэр хулгай байгаа бол бүгдийг нь л ил гарга. Нэн ялангуяа Тавантолгой Монголын ард түмний өмч шүү дээ. Зөвхөн төрийн, дарга нарын өмч биш байхгүй юу. 1072 хувьцаа эзэмшсэн Монголын бүх ард түмний өмч”, Б.Баттөмөр “Монголын далд эдийн засаг нүүрс дээр, алт дээр, ашигт малтмалын лиценз дээр байгаа юм. Одоо энэ хар л даа. Нүүрс. Монгол жижигхэн. Эдийн засаг нь жижигхэн. Хаана хулгай байгаа нь харагдаж байгаа шүү дээ. Одоо энэ хүн амын 0.1 хувь нь нүүрс, баялаг тээж байна. Тэд баяжаад, 99.99 хувь нь ядуу хэвээрээ байна. Монголын хүн амын 42.3 хувь нь ядуурчихсан. Ядуурал руу орж байна шүү дээ. Маш их тансаг хэрэглээтэй. Орлого байдаггүй. Мэдүүлдэггүй. Том том өндөр байшин барьсан. Нүдэн дээр ил байгаа шүү дээ. Манай авлигынхан та нар харж л байгаа. Прокурор, цагдаагийнхан харж л байгаа” гэсэн. Энэ мэтээр “...Нүүрсний хулгай байна” гэдгийг хаана хаанаа л хүлээн зөвшөөрсөн. Бүгд л үзэн ядаж, “...Үтэр түргэн таслан зогсооё” гэцгээсэн.


Ингэж сүр дуулиан болсноос хойш хагас жил өнгөрөв. Ерөнхий сайдын мэдэгдээд байсан “...Нүүрсний машинуудын араас гарч ирэх нөлөө бүхий лидерүүд” хаачсан ч юм, сураг байхгүй. АТГ-ын зарласан “...Нүүрсний 17”-гийн хэн нь хулгайч, хэн нь хэлмэгдэгч болж үлдсэн юм, хариу алга. УИХ-ын “суллаад” явуулсан гишүүдийг мэдүүлэг сэлтээ өгч байна уу, тэдний хаана юу хийж яваа нь анир алга. Малайзад сураг нь гараад удсан, тэндээ суурьших шахаж буй “Тавантолгой төмөр зам”-ын захирал асныг авчирч чадах эсэх нь тодорхойгүй. Нүүрсний түр хорооны нээлттэй сонсгол нам, таг. Эцэстээ хууль хяналтынхан маань урьдчилан хорих төвд саатуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага, УБТЗ-ын С.Батдөл, хэрэг хийсэн эсэхээ ч мэдэхгүй, системийн золиос болсон байж болзошгүй 20 орчим гаалийн байцаагчтай л үлдэж байх шиг байна. Бусад нь яасан, бүү мэд. Тэгэхээр тун удахгүй “...Нүүрсний хулгай байгаагүй юм байна” гэж ч мэдэх юм. Нээрэн, нүүрсний хулгай гэж ерөөсөө байгаагүй юм биш үү?!


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл