Сонголт


Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавирусийн батлагдсан тохиолдол 10 боллоо

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд  нийт 375 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг хийлээ. Мөрөн болон бусад сумдаас тандалтын зорилгоор 317 иргэнээс  авсан сорьцонд эерэг тохиолдол бүртгэгдээгүй.  Цэцэрлэг сумын ойрын хавьтлуудаас 58 сорьц шинжилсний 3-д нь коронавирусийн халдвар илэрснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 10 боллоо. 


ЭМГ болон ЗӨСТ-өөс хамтарсан баг ажиллаж Цэцэрлэг суманд тандалтын үйл ажиллагааг явуулж ойрын болон дам хавьтлыг тогтоож бүрэн хяналтанд авлаа. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын судалгаа үргэлжлэн хийгдэж байна.




Холбоотой мэдээлэл