Өсвөр үеийн жүдочид Санкт-Петербургээс мөнгө, хүрэл медаль …
1 цаг, 30 минут
Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул, Бао Гуо Жун нарт оноосон ялыг хэ…
1 цаг, 59 минут
“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон …
4 цаг, 45 минут
Архидан согтуурсан эрэгтэй хүүхдээ тэврэн цонхоор үсрэхийг …
6 цаг, 38 минут
Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу…
6 цаг, 39 минут
Дадал сумын иргэд Эзэн чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэг…
21 цаг, 31 минут
Ц.Жамбалдорж: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь тогтворт…
22 цаг, 20 минут
БНСУ-д баривчлагдсан Л.Мөнхбат "Юу ч санахгүй байна" гэснээ…
1 өдөр, 3 цаг
Бидэнд мэдрэгддэг 4 төрлийн өлсөх мэдрэмжтэй танилцацгаая
1 өдөр, 4 цаг
"Бэлтэс мөрөн" ХХК-тай холбоотой эрүүгийн хэргийг прокурорт…
1 өдөр, 4 цаг
Танилц: Энэ сард халамжийн мөнгө олгох хуваарь
1 өдөр, 7 цаг
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулбал татвар, эрх з…
1 өдөр, 7 цаг
Өсвөр насныхан сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн, төр…
1 өдөр, 7 цаг
С.Мөрөн: Хөгжлийн банкнаас нээлттэй, ил тод зарчимд үндэслэ…
2 өдөр, 1 цаг
Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг …
2 өдөр, 1 цаг
ГХЯ: Монгол улсын иргэн БНСУ-д бэлгийн хүчирхийллийн хэрэгт…
2 өдөр, 5 цаг
21 жил шалгагдсан хэргийг нь хэрэгсэхгүй болгож, 50 сая төг…
2 өдөр, 6 цаг
Сонгуулийн хууль: 2020 VS 2024
2 өдөр, 6 цаг
Нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх гардууллаа
3 өдөр
"Ид шидийн орон Хөвсгөл" төслийн хандивын тоглолт энэ сарын…
3 өдөр, 1 цаг
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уу…
3 өдөр, 2 цаг
Прокурор: 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу…
3 өдөр, 3 цаг
ЭЕШ энэ сарын 15-нд эхэлнэ
3 өдөр, 3 цаг
Шадар сайд С.Амарсайхан Туркийн Ерөнхийлөгчийн тангараг өрг…
3 өдөр, 5 цаг
ЖҮДО: Душанбегийн Гран При тэмцээнээс гурван хүрэл медаль х…
3 өдөр, 5 цаг
Гол мөрний усны түвшин олон жилийн дундажийг даван үерлэж б…
3 өдөр, 6 цаг
“Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтүүд нь улс төрийн тогт…
3 өдөр, 7 цаг
Танилц: "Гэгээн муза 17" наадамд нэр дэвшигчид
6 өдөр, 2 цаг
Л.Гүндалайгийн эхнэр намын нэрээ солиулах хүсэлт гаргажээ
6 өдөр, 2 цаг
Маргааш марафонтай, машингүй өдөр
6 өдөр, 6 цаг
Б.Баярдаваа: Эдийн засгийн 2022 оны 4.8 хувийн өсөлт бол цэ…
6 өдөр, 6 цаг
Хөвсгөл нуур орчим энэ зун хоёр хэсэгт зам хаана
6 өдөр, 6 цаг
Танилц: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмнэ
6 өдөр, 6 цаг
Чуулганы танхимаас: Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцсэн нь
6 өдөр, 6 цаг
Г.Занданшатарын үлдэх мөр ҮНДСЭН ХУУЛЬ болов уу
1 долоо хоног
Чуулган: УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх саналыг бата…
1 долоо хоног, 1 өдөр
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод нэгд…
1 долоо хоног, 1 өдөр
Хүүхдийн баярын өдөр нэмэлт автобус үйлчилгээнд гарна
1 долоо хоног, 1 өдөр
Хоёр бөхийн барилдах эрхийг түдгэлзүүлж, дөрвөн бөхийн бари…
1 долоо хоног, 1 өдөр
Сайд асан Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар хорино
1 долоо хоног, 1 өдөр
Э.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил …
1 долоо хоног, 1 өдөр
Танилц: Хүүхдийн баярын хөтөлбөр
1 долоо хоног, 2 өдөр
МАН: Тэтгэврийн доод хэмжээг 700 мянган төгрөг болгохын дэм…
1 долоо хоног, 2 өдөр
Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг ирэх …
1 долоо хоног, 2 өдөр
Г.Ариунбуян: БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2…
1 долоо хоног, 2 өдөр
Л.Оюун-Эрдэнэ: 30 жил орхигдсон хүүхэд хамгаалал, хөгжлийн …
1 долоо хоног, 2 өдөр
Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ
1 долоо хоног, 2 өдөр
БРИКС дахин сэргэж байна уу?
1 долоо хоног, 2 өдөр
Яагаад АНУ албадлагын дипломат ажиллагааны “аварга” вэ
1 долоо хоног, 2 өдөр

Байнгын хорооны дарга Б.Саранчимэг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг өнөөдөр (2023.05.22) АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзан, байгаль орчин, ногоон хөгжлийг дэмжих, хүнсний аюулгүй байдал болон холбогдох хууль эрх зүйн орчны талаар харилцан санал солилцож, хоёр талаас идэвх санаачилгатай, хүчин чармайлт гаргаж ажиллах талаар ярилцлаа. 


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буантаныг байгаль орчин, ногоон хөгжлийн төлөөх үйлсэд манлайлан оролцдогт нь талархлаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээнүүд нь тэр дундаа нийслэл хотын өсөн нэмэгдэж буй хүн амын унд-ахуйн хэрэгцээг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зэргээр Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад Байнгын хорооны даргын хувьд АНУ-ын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлээд, Улсын Их Хурлаас батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. Тус хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ажиллаж байсан бөгөөд уг хуулиар аж ахуйн нэгжүүд ус бохирдуулсны хэрээр төлбөр төлөх, эсвэл эх үүсвэр дээр нь цэвэрлэх байгууламж байгуулах зэргээр аж ахуйн нэгжүүдийн хүлээх хариуцлагыг тодорхой тусгаж өгснийг онцолсон. Мөн хаягдал усыг усны чанарын стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэж, эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр, хаягдал усыг цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усны стандартын түвшинд хүртэл цэвэрлэж байгаа нь тогтоогдсон бол цэвэрлэх байгууламж суурилуулан ашигласан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар төлбөрөөс чөлөөлнө гэх зэргээр төлбөр төлөх болон чөлөөлөгдөх нөхцөлийг хуульд тодорхой зааж өгсөн талаар дурдсан. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагаа дурдаад, Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталсны дараа тус ажлын хэсэг Монголын Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөж байгааг хэлэв. Үүнээс гадна Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг бусад гишүүдийн хамт санаачлан Улсын Их Хуралд өргөн барьж,  парламент хуулийг хэлэлцэхийг дэмжээд байгааг тэмдэглээд, ард иргэдийн хүнсний аюулгүй байдал, ногоон хөгжлийн талаарх ойлголт, мэдээллийг нэмэгдүүлж ажиллах шаардлага байгааг тодотгож байлаа. 


АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Байнгын хорооны дарга Б.Саранчимэгт байгаль орчны асуудлаар тууштай, идэвх санаачилгатай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, АНУ-ын Монгол Улсад оруулж байгаа хөрөнгө оруулалт улам батжиж байгаад таатай байна хэмээлээ. Элчин сайд хоёр орны Засгийн газар хооронд тогтсон нягт харилцаа,стратегийн түншлэлийг амжилттай үргэлжлүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа онцлон дурдаад, хүнсний аюулгүй байдлын асуудлаар Улсын Их Хурлын Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хамтран ажиллах санал тавьж байгаагаа уламжиллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл