Улс төр


Хаврын чуулганаар Ж.Эрдэнэбат тангараг өргөх боломж бүрджээ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т "Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна" гэж заажээ. Энэ дагуу хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд эхэлнэ.

 Түүнд Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулж, тангараг өргөх ёслол болох юм байна.

Эргэн сануулахад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Тодруулбал, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь "Улаан сайр-2"-ын 1462.82 га талбайг 2017 оны 12 дугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т иргэд хандаж байжээ. Хууль зүй талаасаа тэр ял шийтгэл эдлэх эсэх нь тогтоогдоогүй учраас гишүүний тангаргаа өргөх бүрэн боломжтой ажээ.




Холбоотой мэдээлэл