Нийгэм


"Өргөө" амаржих газрын даргаар анагаах ухааны доктор Ж.Энхцэцэгийг томилжээ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн "Өргөө" амаржих газрын даргаар анагаах ухааны доктор Ж.Энхцэцэг томилогджээ. 

Тэрбээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхмийн багш, дэд профессор зэрэгтэй юм байна. 

"Өргөө" амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан НЭМГ-ын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, өмнөх удирдлагыг нь чөлөөлсөн билээ. 




Холбоотой мэдээлэл