Гавьяат тамирчин Б.Сэр-Од Токиогийн олимпод оролцох эрхээ авчээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын гавьяат тамирчин, марафонч Бат-Очирын Сэр-Од Токиогийн олимпод оролцох эрхээ өчигдөр авчээ. 

Тэрбээр Японы Lake Biwa Mainichi 76 дахь удаагийн марафонд 2:09:26 амжилттай гүйж, 33 дугаар байр эзэлсэн байна. Ингэснээр гавьяат тамирчин Б.Сэр-Од тав дахь удаагаа олимпийн наадамд хурд хүчээ сорих эрхтэй болж байгаа юм.

Японы Lake Biwa Mainichi 76 дахь удаагийн марафон өчигдөр болсон бөгөөд 400 гүйгч уралджээ.




Холбоотой мэдээлэл