Нийгэм


PCR шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Улаанбаатар хотоос орон нутаг руу автобусаар зорчих иргэд тасалбараа зөвхөн цахимаар захиалж авах бөгөөд онлайн захиалгын программ нь Гэрэгэ системстэй холбогдох тул, ПСР шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор билетээ бичүүлэх боломжтой.

Шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй.

Орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэд тухайн аймгийнхаа Автотээврийн төвийн билетийн кассаар үйлчлүүлнэ. Шадар сайдын 2020 оны 156-р тушаалаар батлагдсан түр журмын өөрчлөлтөөр тээвэрлэлтийг хэзээ эхлүүлэх, хэрхэн зохион байгуулах тухай чиглэл өгөгдөнө.

Эрсдэлтэй бүс буюу Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд зорчиж буй иргэд замын хүнсээ өөрсдөө бэлдэж авч явах шаардлага тавигдана.




Холбоотой мэдээлэл