Нийгэм


Автомашин нь онхолдож, шатсаны улмаас нэг хүн нас баржээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Хөдөө орон нутгийн замд өчигдөр автомашин нь онхолдож, шатсаны улмаас нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн "Удган сэрүүний нам даваа" гэдэг газар суудлын автомашин онхолдож шатжээ. Ослын улмааснэг хүн нас барж, өөр нэг хүн хүнд гэмтсэн байна.

Мөн өчигдөр /2021.02.24/ 59 настай эрэгтэй А, 38 настай эрэгтэй А нар Териос загварын суудлын автомашинаар Эрдэнэбулган сумаас Түнэл сумын чиглэлд зорчиж яваад автомашин нь онхолдож шатсанаас 59 настай, эрэгтэй А нас баржээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.




Холбоотой мэдээлэл