Нийгэм


С.Амарсайхан: Сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 10-наас эхлүүлнэ

1 долоо хоног TIMES.MN

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ сарын 23 буюу ирэх долоо хоногийн мягмар гаригаас сулруулахаар төлөвлөөд байна. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ямар хэмжээнд бууруулах талаар хэлэлцсэн байна. Улмаар ямар шийдвэр гаргаснаас танилцууллаа. Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан "Энэ сарын 23-наас нийт аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэж ойлгож болно. Шаардлагатай үед зарим газарт хязгаарлалт хийнэ. Уралдаан тэмцээн, олон нийтийг хамарсан аялал зугаалга, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа. Хот хоорондын хөдөлгөөнийг гуравдугаар сарын эхэн үе хүртэл нээхгүй

Бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 10-наас эхлүүлнэ. Мөн иргэдээ гадаадаас татах авах ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Гурав, дөрөвдүгээр сард 12-14 нислэгээр иргэдээ татан авна. Гадаадаас ирсэн иргэдээ 10-14 хоног тусгаарлана. Мөн гадаад руу явах хүсэлтэй байгаа иргэдийг эдгээр нислэгт хамруулна" гэлээ.

Урлаг соёл, үзвэрийн арга хэмжээг зохион байгуулахдаа тухайн тахимынхаа суудлын 50 хувийг л агшиглах юм байна.




Холбоотой мэдээлэл