Нийгэм


НАМЭХ-ноос “Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссе бичлэгийн уралдаан зарлалаа

1 долоо хоног TIMES.MN


НАМЭХ-ноос  “Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссе бичлэгийн уралдаан зарлажээ. Уг уралдааныг МАН-ын 100-н жилийн ойн арга хэмжээ болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулж байгаа аж. 

Нэгэн зууны түүхэнд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсан түүхэн бүсгүйчүүдийг таниулан сурталчлах, хүйсийн тэгш байдлыг ач холбогдлыг ойлгуулах, эмэгтэйчүүдээ алдаршуулах зорилготой уг уралдаанд түүх, нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг оюутнууд оролцох юм. Жишээ баримт, тоон мэдээлэл дээр тулгуурласан эссе бичлэгийг энэ сарын 15-наас ирэх сарын 1-н хүртэл www.nameh.@gmail.com хаягаар хүлээн авах юм байна. Улмаар ирэх сарын 5-нд шалгарсан бүтээлүүдийг олны хүртээл болгохоор зэхжээ. Уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээл 1 сая төгрөг гардах бол удаах байр 500.000, гуравдугаар байр 300.000, тусгай байр 100.000 төгрөг хүртэнэ.  




Холбоотой мэдээлэл