Нийгэм


Хуурамч архи борлуулсан иргэнийг таван сая төгрөгөөр торголоо

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Гэрийн нөхцөлд хуурамч архи, согтууруулах ундаа үйлдвэрлэж, борлуулж байсан иргэнийг таван сая 400 мянган төгрөгөөр торгожээ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, эмэгтэй Э нь "АПУ" ХХК-ийн үйлдвэрлэдэг “Эдэн”, “Хараа”, “Экспорт” зэрэг архийг гэрийн нөхцөлд үйлдвэрлэдэг байжээ.

Тэрбээр 2017 оноос хойш хоёр жил гаруйн хугацаанд хуурамчаар архи үйлдвэрлэхдээ иргэн Г, О нараас спирт болон архины онцгой албан татварын хуурамч тэмдэгт худалдан авдаг байсан аж. Улмаар хуурамч хаяг, шошготой архийг гар дээрээс бусдад худалдан борлуулж, хадгалж байсан нь тогтоогджээ.

Мөн иргэн О нь 2016 оноос хойш гурван жилийн хугацаанд 8000 гаруй ширхэг архины онцгой албан татварын хуурамч тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн байна. Иймд зөрчил гаргасан иргэн О, Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 5400 нэгжээр торгох шийтгэл оноосон байна.




Холбоотой мэдээлэл