Улс төр


О.Батханд: Ерөнхийлөгч болон ЕТГ жагсаал зохион байгуулсан асуудалтай ямар ч хамаагүй

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч О.Батханд өнөөдөр мэдээлэл хийлээ.


Тэрбээр "2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч намайг албан өрөөндөө дуудаж уулзлаа. Учир нь 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр болсон тайван жагсаал, цуглааныг зохион байгуулсан болзошгүй хүний нэр дотор намайг нэрлэсэн байгааг надаас асуулаа. Би хариуцлагатай албан тушаал хашиж байгаа иргэнийхээ хувьд энэхүү мэдээллийг хийж байна.


Ямар баримтад үндэслэн Монгол Улсын иргэнийг ямар үндэслэлээр аливаа үйл ажиллагаанд холбоотой болон хамааралгүй болохыг тогтоодог вэ. Би ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа. Ардчилсан Монгол Улсын иргэн ямар учраас ямар үндэслэлээр зохион байгуулсан байж болзошгүй хүмүүсийн тоонд орсон болохоо асуух эрхээ эдэлж байна.  Би АН-ын гишүүн. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан. Би 2012 оноос хойш АН-ын гишүүний үзэл баримтлалдаа үнэнч байгаа. Би хуультай Монгол Улсад амьдарч байгаа гэдэгтээ итгэдэг. Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар хүний нэр хүндэд, мөн ажил хэргийн нэр хүндэд илтэд халдсан худал мэдээлэл тараах нь өөрөө гэмт хэрэг. Ард түмэн бүгд харсан тухайн өдөр  “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг Сүхбаатарын талбайд гэрийн халат, тавчиктайгаа гэр бүлийн хамт ирснийг нь хараад, ард түмний чин сэтгэлийг сэргээсэн гэж би иргэнийхээ хувьд харсан. Зөвхөн Үнэн ба зөв нам ч биш, МАН, АН, Зон олны нам, Хүн намын дарга Ц.Доржханд, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай,  Зон олны намын тэргүүн Э.Одбаяр нарыг лайв хийж байхыг харсан. Бүх намын төлөөллүүд тухайн өдөр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээр Сүхбаатарын талбайд ирсэн байсан.  


Энэ жагсаалд ирсэн хүн бүр сэтгэлийнхээ дуудлагаар нэгдсэн гэж ойлгож байгаа. Ерөнхийлөгч болон ЕТГ жагсаал зохион байгуулсан асуудалтай ямар ч хамааралгүй. Илтэд гүтгэсэн мэдээллүүд гарч байгаа учраас иргэн хүний хувьд би нэр төрөө сэргээлгэхээр Шүүхэд хандаж байна.


Бусдыг тагнаж, чагнах нь хуулиар хориотой. Гэхдээ миний ярианы хоёр өдрийн датаг биш, 20 өдрийн датаг, цаашлаад хоёр жилийн датаг шалгах эрхийг би ТЕГ болон бусад хуулийн байгууллагад олгоё. Ерөнхийлөгч болон ЕТГ дээрх жагсаалд ямар ч хамраалгүй болохоор албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

 

                       



Холбоотой мэдээлэл