Шар


30 дээш болон 19 өмнөх насны ээжүүдийн хүүхдүүд ялгаа

5 жил TIMES.MN

30 дээш настайдаа ээж болсон эмэгтэйчүүдийг оройтож хүүхдээ төрүүлсэн гэх яриа байдаг. Харин 20 жилийн судалгаагаар дунд насны ээжүүдээс гарсан хүүхдүүд эрт ээж болсон ээжүүдийн хүүхдүүдээс эрүүл, ухаалаг байдгийг тогтоожээ.


Эрдэмтэд Энэтхэг, Гватемал,Бразил, Филиппин болон Өмнөд Африкийн  20 мянган гаруй  хүүхдүүдийг судалгаанд оролцуулжээ. Эдгээр орнуудад 12-13 насны болон орой төрсөн эхчүүд цөөнгүй байдаг байна.



19 наснаас өмнө төрүүлсэн хүүхдүүд жин багатай, 2 настайгаасаа хөгжил нь  ердийн хүүхдүүдээс 40 гаруй хувиар доогуур байж мөн төрөлхийн ямар нэгэн өвчинтэй байдаг байна. Харин 30 дээш настай ээж нараас төрсөн хүүхдүүд ухаалаг мөн эрүүл биетэй байсныг эрдэмтэд судалгаанаас тогтоожээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.