Нийгэм


2009 онд батлагдсан Оюу толгойн гэрээг Сү.Батболдтой юуны учир хамаатуулна вэ?

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Оюу толгойн төслийг эхлүүлэх гэрээ буюу Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто интернэйшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компани 2009 оны 10-р сард байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ юм. Тухайн үеийн Засгийн газрын гаргасан шийдвэрийн хүрээнд дараагийн Ерөнхий сайдаар ажилласан Сү.Батболдын Засгийн газар гэрээний үйл явцын хувьд Монголын талын авах татвар, Оюу толгойн гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг бууруулах гэх мэтээр Монголд ашигтай байх хувилбар, шийдвэрүүдийг гаргасан байдаг. 


Тодруулбал, 2011 онд Оюу толгойн гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг 9.9 хувь байсныг 6.5 болгон бууруулах өөрчлөлтийг гэрээнд оруулснаар Монголын тал олон зуун сая ам.долларын төлбөрөөс чөлөөлөгдсөн юм. Мөн Засгийн газар Нидерланд, Люксембүрг зэрэг улстай байгуулсан давхар татварын хэлэлцээрийг цуцлах асуудлыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлсэн. Ингэснээр Оюу толгойн төслөөс Монголын талын авах татварын хэмжээ 0-10 хувь байсныг 20 хувь болгон нэмэгдүүлж олон зуун сая ам.доллараар татварын орлого өссөн. 


Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байх үе бол дэлхийн эдийн засгийн их хямралын үе байв. Тухайн үед Оюу толгой, Тавантолгойн төслүүдийг шинээр эхлүүлэх нь том хүчин зүйл болж байсан. Мөн боловсруулах үйлдвэр, барилгажилт, дэд бүтцийн томоохон бусад төслийг идэвхжүүлж, Засгийн газраас анхаарал хандуулж ажилласнаар эдийн засаг өсөлттөй гарсан. Сөхөрсөн эдийн засгийг 17.5 хувьд хүргэсний хүчинд 8 хувийн зээлийг анх бий болж олон өрх айл ипотекийн зээлээр байртай болох эхлэл тавигдаж байв.  Манай улсын эдийн засгийг хөдөлгөх гол хөшүүргийн нэг болсон Оюу толгойн гэрээг тойрсон асуудлууд өнөөдрийг хүртэл яригдсаар буй ч Монголын эдийн засагт нэн хэрэгтэй төсөл, гэрээ гэдэг нь ойлгомжтой  юм.


Х.АНХМАА





Холбоотой мэдээлэл