Нийгэм


БЗД-ийн 17 хороонд хөл хорио тогтоолоо

6 өдөр, 21 цаг TIMES.MN

БЗД-ийн 17 хороог өглөөний 06.00 цагаас эхлэн хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоолоо. Дүүргийн 17 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтооход шаардлагатай бэлтгэл ажлыг хийж арга хэмжээг авч эхэллээ.

17 дугаар хорооны 18-аас дээш насны бүх иргэдийг Пүрэв, Баасан гарагуудад явуулын 6, суурин 4 нийт 10 цэгт PCR шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, хариуцлагатайгаар иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. 

Хэрэв зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой асуулт, санал хүсэлт байвал та шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлах  боломжтой. Хүнсний дэлгүүр, эмийн сан, худаг, 5 толгой түлшнээс бусад бүх үйл ажиллагаа зогссон тул шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.






Холбоотой мэдээлэл