Энтертаймент


“Korea Grand Sale 2021”: Нэгдүгээр сарын 14-нөөс 46 хоногийн турш онлайнаар зохион байгуулагдана

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

БНСУ-ын соёл, аялал жуулчлал, худалдааны үзэсгэлэн


Цар тахлаас үүдэн аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон энэ үед бусад орнууд цар тахлын дараа гадаад орны аялагчдыг татах зорилготой онлайн маркетингийг үйл ажиллагааг явуулсаар байна.



Үүний нэг жишээ бол, БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас нэгдүгээр сарын 14-ний өдрөөс хоёрдугаар сарын 28 хүртэл гадаад иргэдэд зориулсан Соёл, аялал жуулчлал, худалдааны үзэсгэлэн Korea Grand Sale 2021-г зохион байгуулж байгаа юм байна.

“Korea Grand Sale 2021” үзэсгэлэн нь аялал жуулчлалын бууралтат үе болох өвлийн улиралд зохион байгуулагддаг БНСУ-ын томоохон үзэсгэлэн ба энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Солонгосын аяллын бүтээгдэхүүний танилцуулга  болон хямдралтай худалдаа, урамшуулал зэрэг олон боломжуудыг олгож Солонгосыг зорих гадаад аялагчдыг татах зорилготой.



2011 оноос эхлэн зохион байгуулагдсан энэхүү үзэсгэлэн нь энэ онд Covid19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, мөн гадаад орны аялагчдад илүү нээлттэй, хүртээмжтэй болгох үүднээс онлайнаар зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэнгээр

▲Солонгосын аяллын контентуудийг  онлайнаар үзэж сонирхох,  

▲Гадаад иргэдийн сонирхлыг татахуйц бүтээгдэхүүний хямдрал, урамшуулалтай худалдаа(шоппинг),

▲Аялал жуулчлалын салбарын хямдрал, урамшуулал бүхий бүтээгдэхүүний урьдчилсан худалдаагаар дамжуулж цар тахлын дараа Солонгос улсыг зорих аялагчдын тоог нэмэгдүүлэх маркетингийг үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна

▲Гадаад иргэдэд зориулсан ‘Share your Korea’ хаштаг эвент зэрэг олон олон сонирхолтой үйл ажиллагаа явагдах ба үзэсгэлэнгийн албан ёсны вэбсайт www.koreagrandsale.co.kr -аар зочлон үзэж сонирхох боломжтой юм байна.

 



Холбоотой мэдээлэл