Сонголт


Ш.Идэрбаясгалан: Нийт 10 удаагийн 4.0-ээс дээш магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Хөвсгөл аймагт газар хөдөлсөн талаар аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 26 км-т өнөөдөр өглөө 05.32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт анх удаа боллоо. Үүнээс хойш нийт 10 удаагийн 4.0-ээс дээш магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Бид энэ мэдээллийг Хөвсгөл аймагт нэг байдаг Шинжлэх ухааны академийн харъяа, Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлтийн станцаас авсан. 

 

Энэ газар хөдлөлт Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Завхан аймаг, мөн ОХУ-ын мужуудад тодорхой хэмжээгээр мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт Хөвсгөл Ханх суманд хамгийн хүчтэй мэдрэгдсэн. Тус сумын засаг даргын хэлж байгаагаар 05.30 цагаас хойш маш хүчтэй газар хөдлөлт цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн. Мөн 30 орчим удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн. Үүнээс 10 гаруй нь маш хүчтэй байсан гэдгийг хэлж байна.

 

Ханх суманд  хүний амь нас эрсдээгүй. Зарим барилга байгууллагын шавах нурсан, хана цуурсан байж магадгүй гэдэг мэдээллийг урьдчилсан байдлаар өгөөд байна. Тус сумын иргэд маш их айдаст автсан тул өнөөдөр ажлаас нь түр чөлөөлөх шийдвэр гаргасан" гэж мэдээллээ. 



                                 



Холбоотой мэдээлэл