Шар


Автомашины азын дугааруудыг дуудлага худалдаанд оруулахаар болжээ

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Азын гэх тодотголтой улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ. Уг ажлыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Е-Mоngolia цахим хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулж Зам, тээврийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн үндэсний хороотой хамтран ажиллаж байна.

Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авто машины “азын” дугааруудыг Төрийн үйлчилгээ, тэр дундаа хог тээвэрлэх автомашинд тавьж байхаар дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөөрөө хүмүүнлэг, нийгмийн сайн сайхны үйлсэд зарцуулах хүсэлт гарган, холбогдох байгууллагад хандаж байсан ажээ.

az2 Автомашины "азын" дугааруудыг дуудлага худалдаанд оруулахаар болжээ

Иргэд auction.transdep.mn сайтад хандан, дуудлага худалдаанд оролцох боломжтой бөгөөд Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу үнэ хаялцуулах ажиллагааны ялагчтай байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн дугаарын захиалгыг үндэслэн зөвхөн түүний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд тухайн дугаарыг олгох юм байна.




Холбоотой мэдээлэл


Та муурны насыг тоолж мэдэх үү?
Та муурны насыг тоолж мэдэх үү?
1 долоо хоног, 5 өдөр