Эмч нар дөрвөн сартайн нярайн амийг аварлаа

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Говь-Алтай аймагт дөрвөн сартай нярайн мэс засал амжилттай болжээ. Аймгийн эмч нар болон ЭХЭМҮТ-ийн мэргэжилтнүүд хамтран эмнэлгийн тусламж үзүүлснээр хүүхдийн амь насыг аварсан байна.

Тус төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, клиникийн профессор  А.Цэнджав, мэдээгүйжүүлгийн эмч С.Сэргэлэн нар өнгөрсөн даваа гаригт  яаралтай дуудлагаар аймгийг зорьжээ. Дөрвөн сартай нярай улаанхоолой, 12 хуруу гэдэсний хавсарсан битүүрэлтэй төрсөн тул ийнхүү мэс заслын аргаар амь насыг нь аварчээ.




Холбоотой мэдээлэл