Нийгэм


“Америкчуудаа, үүрд биш ердөө 100 өдрийн турш маск зүүцгээе”

2 сар, 3 долоо хоног TIMES.MN

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден коронавирусын тархалтыг бууруулахын тулд түүнийг албан тушаалдаа томилогдсон өдрөөс эхлээд 100 хоногийн турш маск зүүхийг уриаллаа. Тэрээр “Америк хүн бүр маск зүүвэл халдварыг бууруулж чадна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс үүрд биш намайг ерөнхийлөгчөөр албан ёсоор томилогдсоны дараа  ердөө 100 өдөр маск зүүе гэж уриалж байна. Тээврийн хэрэгсэлд, онгоцонд, автобусанд ч маск зүүх ёстой” хэмээн ярьжээ. Тэрээр Засгийн газрын байрандаа зүүх маскаа мөн захиалжээ. Өнөөдрийн байдлаар АНУ-д 14.1 сая хүн COVID-19 халдвар авч, 276 мянган хүн нас барснаар дэлхийг тэргүүлж байна.

Эх сурвалж:BBC




Холбоотой мэдээлэл