Нийгэм


С.Баярцогтод 4.8, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт 1.3 жилийн хорих ял тус тус оноолоо

2 сар, 3 долоо хоног TIMES.MN

С.Баярцогт нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж дууслаа. Шүүхийн шийдвэрээр С.Баярцогтод 10 жилийн ялаас 4,8 жилийн хорих ял, Д.Ганболдод 4 жилээс 1.3 жилийн хорих ял, Б.Бямбасайханд 4 жилийн ялаас 1.3 жилийн хорих ял, Б.Ариунсанд 1.6 жилээс 1 жилийн хорих ял, Б.Бадралд 1,6 жилээс 1 жилийн хорих ял болгож тус тус бууруулж шийдвэрлэжээ.

Эргэн сануулахад, тэднийг Оюу толгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа их хэмжээний ашиг олж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Энэхүү хэргийг өнгөрсөн долдугаар сард шүүх хэлэлцэж С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулаад байсан билээ.




Холбоотой мэдээлэл