Газар дээрээс нь


ЭМЯ: Шинжилгээ өгөөгүй, хариугаа аваагүй иргэд орон нутаг руу зорчихгүй

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-нд шинжилгээ өгсөн иргэдийн хариу гарсан ч сайт гацсантай холбогдуулан иргэд мэдээлэл авч чадахгүйд хүрсэн. Тиймээс иргэдийн шинжилгээний хариуг бүртгүүлсэн гар утсанд мессежээр өгч байгаа. Эдгээр иргэдийн шинжилгээний мэдээлэл ч цагдаагийн байгууллагад очсон. Цагдаагийн байгууллагынхан иргэний үнэмлэхний QR код уншуулж, хариуг харах боломжтой болсон. Тиймээс бид шинжилгээ өгсөн иргэдийг товчоодоор гаргах албан тоотыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан учир хүндрэл гаргахгүйн тулд 119.mn сайтын мэдээлэлгүйгээр шууд гаргахаар болсон юм. Иргэд иргэний үнэмлэхээ авч явахыг анхааруулъя. Шинжилгээний хариугаа мессежээр болон сайтаар авсан иргэд л орон нутаг руу зорчино. Харин шинжилгээ өгөөгүй, шинжилгээний хариугаа мессежээр болон ямар нэгэн байдлаар аваагүй иргэд орон нутаг руу зорчихгүй" гэв. 




Холбоотой мэдээлэл