Улс төр


Шүүх: C.Баяр, С.Баярцогт нарын хэргийг нэгтгэхгүй, тусгаарлана

2 сар, 3 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /12.03/  Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хурал 11.00 цагийн үед эхэлжээ.  Шүүгдэгч нар шүүх хуралд цахимаар оролцож байна.  Өнгөрсөн даваа гаригт  Ерөнхий сайд асан С.Баяр,  Ч.Давааням нарт холбогдох хэргийг шүүх хэлэлцээд  С.Баярцогт нарын хэрэгтэй нэгтгэж хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.  Харин өнөөдрийн шүүх хурлаар С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэргийг  буцаан тусгаарласан гэх мэдээлэл байна. Тодруулбал, С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг буцаан тусгаарлаж, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын хэргийг тусад нь хэлэлцэхээр болсон уу гэдгийг удахгүй танилцуулах юм. 

Эх сурвалж:www.polit.mn 




Холбоотой мэдээлэл