Газар дээрээс нь


У.Хүрэлсүх: Иргэдэд хэдэн саяыг өг гэж ярьж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар нэг тонн сайжруулсан түлшний үнийг 50 хувиар буулгах шийдвэр гаргажээ.


 Ерөнхийлөгч иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор өрх бүрт нэг сая төгрөг олгох саналыг Засгийн газар хүргүүлсэн. Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

 

-Эдийн засаг хүнд энэ үед бидэнд мөнгө байхгүй. Биднийг иргэдэд тэдэн сая төгрөг өг гээд байгаа. Ард иргэдээ хуурч, цаасан мөнгө хэвлэж, гүйлгээнд гаргаж болохгүй. Эргээд мах, талх, цахилгаан, дулааны үнэ нь овойж, оцойтлоо өснө. Энэ бол улсын эдийн засгаа давхар хорлож байгаа зүйл. Тийм учраас түлшний үнийг 50 хувиар хямдрууллаа гэв.






Холбоотой мэдээлэл