Нийгэм


С.Баяр, С.Баярцогт нарын хэргийг нэгтгэж шийднэ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд С.Баяр, Ч.Давааням нарын шүүх хурал 10.00 цагт эхэлсэн. Энэхүү шүүх хуралдаан өмнө нь томилогдсон ч гамшгаас хамгаалах бэлэн байдал тогтоосон учраас хойшилсон юм. Энэ удаагийн хурлыг халдвараас хамгаалах журмыг ханган хийхээр болсон ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтээр хоёр хоног буюу арванхоёрдугаар сарын 3 хүртэл хойшилсон байна. Ингэхдээ шүүх өөрийн санаачлагаар С.Баярцогт нарын хэрэгтэй энэхүү хэргийг нэгтгэн арванхоёдугаар сарын 3-нд хэлэлцэхээр болжээ. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан энэ өдөр болохоор товлосон байсан юм. 

Эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярыг ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан улсад хохирол учруулсан үндэслэлээр таван жилийн хорих ял оноож, таван тэрбум 580 сая төгрөгийг хураан авах шийдвэр гаргасан юм. Харин  "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Даваанямд хоёр жил хорих ял, таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

С.Баярын Засгийн газрын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтод Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хэрэг үүсгэн 10 жилийн хорих ял оноосон билээ.




Холбоотой мэдээлэл