Нийгэм


Дээд шүүх хурлуудаа товложээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Улсын Дээд шүүх Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах журмаа саяхан батлан гаргасан юм.

 

Журмын дагуу шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хийж, ирэх долоо хоногоос шүүх хурлуудаа товлон зарлаж эхэлжээ. Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим ирэх даваа гаригт буюу 12 дугаар сарын 7-нд хуралдаж, нийт 11 хэргийг хянан хэлэлцэх болсон байна.

 

Харин 12 дугаар сарын 9-нд болох Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар 12 хэргийг хэлэлцэнэ. Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан 12 дугаар сарын 11-ний баасан гаригт болох товтой байгаа гэнэ. Бүх нийтийн бэлэн байдлын үед хэргийн оролцогчид, өмгөөлөгчид хяналтын шатны шүүх хуралдаанд цахимаар оролцох юм байна.




Холбоотой мэдээлэл