Улс төр


Ерөнхий сайд асан С.Баярын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.

Түүнийг анхан шатны шүүхээс албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасч, таван жилийн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх, Ч.Даваанямд хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 мянган төгрөгийн орлого хураах шийдвэр гаргасан бол Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг АНУ-аас хураах шийдвэр гаргасан байдаг. Харин тэд уг шийдвэрийг эсэргүүцсэнээр давж заалдах шатны шүүх хурал товлогдоод байна.




Холбоотой мэдээлэл