Нийгэм


Танилц: Хөл хорионы хязгаарлалтгүйгээр үйл ажиллагаа явуулах 18 салбар

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэх талаар Засгийн газар хуралдаан дуусаж дараах байгууллагын үйл ажиллагааг нээхээр болжээ.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбар:

  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/
  • Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
  • Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
  • Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
  • Банк
  • Оршуулга
  • Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт
  • Шүүх, прокурор
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/
  • Боловсруулах үйлдвэр, хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагааг хязгаарлахгүй юм байна. 



Холбоотой мэдээлэл