Нийгэм


16 настай хүү дүрэлзсэн галруу орж дүүгээ тэврээд гарч иржээ

4 жил, 3 сар TIMES.MN

2015 оны зургадугаар сарын 10-нд Налайх дүүрэгт газ дэлбэрсний улмаас 16 настай, 8 сартай хоёр хүү ноцтой түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Одоо түлэгдсэн хоёр хүүхэд  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хоёр хүүг гэртээ байхад гэрт нь байсан баллонтой газ дэлбэрч гэр нь шатжээ. Энэ үед 11 дүгээр ангид суралцдаг том хүү нь гэрээсээ гарч амжсан ч ардаа үлдсэн бяцхан дүүгээ аврахаар буцаж орсон гэнэ. Эднийх “Дашваанжил” компанийн газыг хэрэглэдэг байсан бөгөөд газ дэлбэрсэн шалтгааныг тодруулахаар галын албаныхан ажиллаж байна.Том хүүгийн биеийн байдал тун тааруу, найдвар бага гэж эмч нар хэлжээ. 

Хоёр хүүд туслах хандивын аяныг нагац эгч нь өрнүүлж, данс нээсэн, туслахыг хүссэн хүмүүс дараах утсаар холбогдох боломжтой аж. Тэрээр цахим хуудастаа "Сайн байцгаана уу? Элэг нэгт монголчуудаа! 2015.06.10нд Налайх Дүүрэгт оршин суух миний эгчийн гэрт нь газ дэлбэрсний улмаас 2 хvv нь /16 настай,8 сартай / ноцтой түлэгдэн одоогоор биеийн байдал маш муу гэмтэл согог vндэсний тевд хэвтэн эмчлvvлж байна.Ах нь асаж байсан галруу орж унтаж байсан дүүгээ энгэртээ тас тэврэн авран гарч ирсэн байна.Тухайн үед болсон явдлыг дүү маань ухаан ороод нулимс урсган хэллээ.Нүдийг нь даган урсах дүүгийнхээ нулимсыг хараад зүрх минь үнэхээр шимширч байна.Ахдаа тэврүүлсэн дүүгийнх нь хөл биеийн хэсэг түлэгдээгүй боловч ил гарсан нүүр болон зүүн гар хүнд ба одоогоор сайжирч байгаа.Харин ахийнх нь биеийн байдал маш хүнд 80 хувийн түлэгдэлттэй амь нас нь дээсэн дөрөөн дээр байна.Иймд сэтгэл санаа болон бусад зүйлээр туслаач гэж сайхан сэтгэлт та бүхнээс хүсэж байна" гэжээ. 

Дансны дугаар: 5018042275 хаан банк
Данс эзэмшигч: Мягмар Дэлгэрмаа





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.