Нийгэм


“Майжор дриллинг” ХХК тавин сая төгрөгийг хандивлав

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үлй ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж ахуйн, нэгж байгууллагуудаас хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр “Майжор дриллинг” ХХК-аас тавин сая төгрөгийг Улсын Онцгой комиссд хандивлалаа.

Тус компани нь “Оюу Толгой” ХХК-д хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хүн ардынхаа эрүүл энхийн төлөө ажиллаж байгаа Засгийн газар, Улсын Онцгой комисс болон бүх мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл