Нийгэм


Монголын Випашяна бясалгагчид 14 сая төгрөгийн хандив өргөлөө

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Монголын випашяна бясалгагчид  энэ өвлийн хүйтэн, аюулт халдварт  тахлын улмаас өдрийн орлогогүйгээс болж, идэх хоол унд, түлэх түлшгүй болсон  ард иргэдийнхээ төлөө  "Тахлын эсрэг аян"- ыг 3 хоногийн хугацаанд  өрнүүлжээ. Энэ хугацаанд 150  бясалгагч  өглөг  өргөсөн байна. 


 

Энэхүү хандиваар цугларсан 14 сая төгрөгөөр нийтдээ 50 000 төгрөгний үнэ бүхий хүнсний багц 280 ширхэгийг өнөөдөр Барс худалдааны бөөний төвөөс худалдан авч,  эмзэг бүлгийн 280 өрхөд тараахаар  Монголын Улаанзагалмай нийгэмлэгт хүлээлгэн өглөө.  Монголын улаан загалмай нийгэмлэгт (МУЗН)  1200 гаруй эмзэг бүлгийн өрхүүдийн бүртгэл байгаагаас 600 гаруй айлд  хоол хүнс хүргээд байгаа аж. Бясалгагчдын сайн санааны тусламжийг МУЗН нь СХД-ын эмзэг бүлгийн өрхүүдэд  тарааж өгөхөөр болсон байна.


Випашяна бясалгал нь Бурхан багшийн хүн төрөлхтөнд зааж үлдээсэн бясалгал бөгөөд тус бясалгалын курсүүд нь үнэ төлбөргүй явагддаг бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.byasalgal.mn вэбээс авна уу.








Холбоотой мэдээлэл