Газар дээрээс нь


Хорио цээрийн дэглэм тогтоосноос 590 гаруй иргэнийг 290 сая төгрөгөөр торгох арга хэмжээ аваад байна

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн бага хуралд ЦЕГ-ыг төлөөлж хурандаа Ж.Амгалан "Цагдаагийн байгууллага халдвар авсан иргэнийг тусгаарлах, нэгдүгээр болон дам хавьтлыг олж тогтоох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Нийт иргэдэд анхааруулахад халдвартай иргэнтэй хавьталд орсон иргэн онцгойлон дэг сахих шаардлагатай байна. Хэрэв энэ хүмүүс эрүүл мэндийн байгууллагаас явуулж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол энэ өвчин нутагших аюултай. Нэгдүгээр хавьтал дам хавьтлыг олж тогтоох нь  маш их цаг, хүн хүч шаардсан ажил байна. Халдвар авсан хүмүүс нэгдүгээр хавьтал болсон хүнээ хэлдэггүй, маршрутаа хэлдэггүй нуудаг, санадаггүйгээс болоод энэ ажил сунжрах  шинжтэй байна. Санамсаргүй байдлаас болоод халдварт өвчин түгээх нь хуультай гэдгийг онцгойлон анхааруулмаар байна. Эрүүгийн хуулийн 15.6 дугаар заалт бий. Энэ заалтаар бол торгохоос эхлээд 5 жил хүртэлх хугацаагаар хорих ялын шийтгэлтэй. Иймд нэгдүгээр болон хоёрдугаар хавьталд орсон бол заавал шинжилгээ өгөөрэй.

Шинжилгээнд ороогүйгээс болж улс орны эдийн засаг ойрын болон гэр бүлийн хүмүүсээ сүйрүүлэх, хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй байгааг анхааруулж байна.  Дараа нь хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй. УОК хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш одоогоор 740 гаруй гомдол мэдээлэл шалгаад 39 иргэнийг 7-30 баривчлах, 590 гаруй иргэнийг 290 сая төгрөгөөр торгох арга хэмжээ аваад байна" гэлээ. 




Холбоотой мэдээлэл