Нийгэм


Орон нутаг руу буцах иргэдийг 119.МН сайтаар бүртгэж эхэллээ

1 сар, 4 долоо хоног TIMES.MN

Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан орон нутгаас Улаанбаатарт ирээд хөл хорионд орсон орон нутгийн иргэд олон бий. Тэднийг ирэх сарын 1 гэхэд орон нутаг руу нь буцаана гэж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өчигдөр Түр хорооны хурлаар мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдрөөс 119.mn цахим хуудас ашиглалтад орж, орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах бүртгэл эхэллээ.

Орон нутгийн иргэдийг 119.mn апплэйкшнээр бүртгээд тодорхой асуумж авч, шинжилгээнд хамруулсны дараа буцаана. Ингэхдээ олон хүнийг нэг автобусанд суулгахгүй, хэн хаашаа явах бүртгэлийг дэлгэрэнгүй хөтөлж, нийслэлээс аймгууд руу халдвар тархаахгүй байх бүх арга хэмжээг авна гэж мэдээллээ.




Холбоотой мэдээлэл