LIVE


LIVE: ХӨСҮТ: 32 хүнээс Covid-19 илэрч, нийт батлагдсан тохиолдол 672 боллоо

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.24) мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний 11.00 цагийн байдлаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 4335 сорьцод шинжилгээ хийсэн байна. Нийт 32 хүнээс Covid-19 илэрч, Монгол Улсад дотооддоо халдвар авсан нийт тоо 672 болов.




Холбоотой мэдээлэл