Нийгэм


Хансеогийн оюутнууд эргээд очих эх орондоо хандив илгээжээ

2 сар TIMES.MN

БНСУ-ын Нисэxийн Xансео иx сургуулийнхан “Эргээд очиx эx орныxоо төлөө” xэмээx аянг Монгол оюутнуудын дунд өрнүүлж улмаар цар тахалын халдвараас нийт иргэдээ урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож буй Иргэний нисэхийн үндэсний төвийн ажилтнуудад зориулан  4000 маск, 1000 бээлий, 500-аад гар ариутгагч өнөөдөр гардуулж өглөө. 




Дээрх тусламжийн арга хэмжээ нь зөвхөн агаарын зайн аюулгүй байдлын удирдлага болон өндөржүүлсэн бэлэн байдалд ажил, үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа нисэхийн салбарын хамт олонд ч бус эрүүл мэндийн манаанд зүтгэж яваа  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, сувилагч, ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж буй Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдад бага ч болов тус нэмэр болохыг зорьсон оюутнуудын хичээл зүтгэл байв.

БНСУ-ын Нисэxийн Xансео иx сургуульд сурч буй оюутнууд энэ санаачлагаараа Солонгост бусад сургуульд суралцаж буй монгол оюутнуудаа нэгдэн эх орондоо ковидын тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд нойр хоолгүй ажиллаж буй бусад албан хаагч, асрамжын газар гэх мэт тусламж хэрэгтэй зорилтот бүлэгт чиглэсэн хандив, тусламжын гараа сунгах аянд идэвхитэй оролцохыг уриалж байгаа гэдгээ Xансео иx сургуулийн гадаад харилцааны менежер Б.Эрдэнэ-Гэрэл хэллээ.


ИНҮТ-ийн удирдлагууд хандивыг хүлээн авч Хансео их сургуулийн удирдлагууд болоод нийт оюутнууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлсэн. ИНЕГ-ийн Нисэхийн сургалтын төв нь Хансео их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажилладаг. Тус сургуулийнхан монголын ирээдүйн үнэ цэнэтэй боловсон хүчин бэлтгэх ажилд хамтран ажиллахын зэрэгцээ хэцүү цаг үед тусламжийн аянг амжилттай өрнүүлж, залуучууд маань эх орноо гэсэн сэтгэл зүрхээрээ нэгдэн өөрсдийн боломж бололцоогоороо хандив өргөж байгаад ИНҮТ-ийн удирдлагууд хамт олныхоо өмнөөс баярлаж байна гэдгээ мөн хэллээ.



“Эргээд очиx эx орныxоо төлөө” аянг

- Xансео иx сургуулийн Гадаад харилцааны менежер Б.Эрдэнэгэрэл

- Агаарын тээврийн ангийн төгсөгч О.Тэмүүлэн, Г.Эрдэнэ-Очир

- Онгоцны үйлчлэгчийн ангийн 3-р курсын оюутан А.Эрдэнэчимэг болон Г.Ариунзаяа

- Агаарын тээвэр, Нислэгийн удирдагчийн ангийн 3-р курсын оюутан С.Анударь

- Кино найруулагч, зураглаачийн ангийн 1-р курсын  оюутан  А.Будалцолмон

- Агаарын xөлгийн инженерийн ангийн 2-р курсын оюутан Л.Мэргэн болон Д.Тулга нар бусдыгаа манлайлан цаг зав гарган, чин сэтгэлээ зориулан идэвхийлэн оролцжээ.




Холбоотой мэдээлэл