Улс төр


Ирэх долоо хоногт УИХ-аар ямар асуудал хэлэлцэх вэ

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу парламент ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Арваннэгдүгээр сарын 24-ний мягмар гарагт:

Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах/ 12.00 цагаас “Их хуралдай” танхимд:

  • Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох /Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төсөл/.

Арваннэгдүгээр сарын 25-ны лагва гарагт:

Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.09.02-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндэсний аудитын газрын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан сонсох.

Чуулганы нэгдсэн хуралдаан:

Арваннэгдүгээр сарын 27-ны баасан гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.09.02-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс Ерөнхий сайдад хандан Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар тавьсан асуулгын хариу сонсох гэжээ. 



Холбоотой мэдээлэл