2020 оны 11 дүгээр сарын 19-ний 17:00 цагаас хойш нийслэл хот болон таван аймагт бүртгэгдээд байгаа "Ковид-19" халдварын голомтонд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тандалт, судалгаа, шинжилгээг танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, мөн ЗӨСҮТ, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 3625 сорьцонд шинжилгээ хийхэд 37 хүнээс коронавирусын халдвар илэрсэн байна.
ТУХАЙЛБАЛ:
• Дархан-Уул аймагт 5 хүн,
• Сэлэнгэ аймагт 10 хүн,
• Дорноговь аймгийн Айраг суманд 1 хүн,
• Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 4 хүн,
• Улаанбаатар хотод 15 хүн,
• 2020.10.31-нд Өмнө Судан улсаас ирсэн 1 цэргийн алба хаагч,
• 2020.11.16-нд Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 1 жолоочийн 3 дахь удаагийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна.
Монгол Улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 555 боллоо.
БАЙРШИЛ:
• Сэлэнгэ аймагт -51,
• Дархан-Уул аймагт 16
• Говьсүмбэр аймагт 1,
• Орхон аймагт 13,
• Дорноговь аймагт -6,
• Улаанбаатар хотод -33,
• Гаднаас зөөвөрлөгдсөн 2 тохиолдол илрээд байна.
ХӨСҮТ-д нийт батлагдсан тохиолдлын 213 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 32, хөнгөн 180 байна.
Нийслэлийн хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 1562, орон нутгийн тусгаарлан ажиглах байранд 72 иргэн байна.