Эдийн засаг


Н.Болормаа:БЗД-ийн шилдэг 5 татвар төлөгчдийн нэрс тодорлоо

4 жил, 5 сар TIMES.MN

“Татвар төлөгчдийн өдөр 2015” –ийг тохиолдуулан БЗД-ийн Татварын хэлтсийн Татвар хураалтын тасгийн дарга Н.Болормаатай ярилцлаа.


-Татвар төлөгчдийн өдрүүдийн нээлт өнөөдөр болж байна. Энэ тэмдэглэлт өдрийн онцлог, ач холбогдлын талаар тайлбарлаж өгнө үү?

Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр жил бүрийн 5-р сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдөр” болгон тэмдэглэдэг.  Энэ жил 16 дахь удаагаа 5-р сарын 11-15-ны өдрүүдэд Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. “Татвар төлөгчдийн өдрийн” хүрээнд Үндэсний татварын алба нь оны шилдэг Татвар төлөгч, баялаг бүтээгч Аж ахйун нэгж байгууллагуудыг тодруулан шагнал гардуулж, алдаршуулдаг. БЗД-ийн Татварын хэлтсийн тухайд 2015 оны ТЭРГҮҮНИЙ ТАТВАР ТӨЛӨГЧ, “ХӨХ ДЭВТЭР” шагналын эзнээр дараахь 5 аж ахуйн нэгжийг нэр дэвшүүлэн, шалгаруулсан болно. 


БЗД-ийн Татварын хэлтсийн тухайд 2015 оны ТЭРГҮҮНИЙ ТАТВАР ТӨЛӨГЧ, “ХӨХ ДЭВТЭР” шагналын эзнээр дараахь 5 аж ахуйн нэгжийг нэр дэвшүүлэн, шалгаруулсан болно.

         “Аствишн” ХХК

-         “Ханбогд кашмер” ХХК

-         “Да хүрээ трэйд” ХХК

-         “Бид энд биг холдинг” ХХК

-         “Алтан гадас трейд” ХХК



      Шилдэг татвар төлөгчдийг шалгаруулдаг гол шалгуурын талаар тодруулна уу?

-Эдгээр компаниуд нь БЗД-ийн Татварын хэлтэст бүртгэлтэй  20 гаруй мянган аж ахуйн нэгжүүдээс Татварт төвлөрүүлсэн орлогын хэмжээгээрээ төдийгүй, үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ технологи нэвтрүүлсэн, нийгмийн  хариуцлагыг эрхэмлэж ажлын байрыг олноор нэмэгдүүлсэн, ажиллагсдын оюуны болон нийгмийн хангамжийг шийдвэрлэсэн байдлаараа бусад компаниуддаа үлгэр жишээ болохуйц, баялаг бүтээгч хамт олон юм. Эх орныхоо хөгжлийн түүчээ болсон нийт татвар төлөгч ААН, иргэддээ Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан Дүүргийн Татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян цахим мэндчилгээг илгээлээ. Мөн шилдэг татвар төлөгч компаниудаа БЗД-ийн Татварын хэлтэс  телевиз, сонин хэвлэл, радиогоор өргөн хүрээтэй сурталчилж ажиллаж байна.

Татварын тухай хууль тогтоомжийг иргэд олон нийт, ирээдүйн татвар төлөгчдөд сурталчлан таниулах, нийслэлийн төсвийн зарцуулалтын татвар төлөгчдөд тайлагнах уламжлалт  ажлууд мөн өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгуулагдаж байна.  

БЗДийн татвар төлөгчдийн өдрийн нээлтийн ёслолын арга хэмжээ 14 цагаас Соёлын төв өргөөнд болно.



 Эрүүл мэнд гимнастикийн гүнзгийрүүлсэн сургалттай БЗД-ийн тэрүүний 21-р дунд сургуулийн хүүхдүүд "Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ" сэдэвт АХА тэмцээнд оролцовДүүргийн тэргүүний 5 ААНБ-д зориулж, Дүүргийн тэргүүий 97-р сургуулийн сурагчид 100 хүхдийн флэш моб үзүүлбэрийг "Татвар төлөгч танд баярлалаа" сэдвийн дор зохион байгуулав.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.