Спорт


Улсын дээд шүүх Э.Оюунболдын аварга цолыг хураах шийдвэр гаргалаа

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Улсын дээд шүүх 2019 оны улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдод холбогдох хэргийг хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүх Э.Оюунболдын аварга цолыг нь хурааж, 2019 оны улсын баяр наадмаар түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгох шийдвэр гаргасан юм. Мөн барилдах эрхийг нь хоёр жилээр хассан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэг жил буюу 2020 оны долоодугаар сарын 12 хүртэл барилдах эрхийг нь хязгаарлах нь зөв гэж үзээд байсан юм. Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболд аварга цолоо хураалгаж, 2021 оны улсын баяр наадам буюу Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор барилдах эрхтэй боллоо.




Холбоотой мэдээлэл