Спорт


Улаанбаатар бүсийн баг тамирчид аваргаар тодров

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Онцгой байдлын байгууллагын 2020 оны спортын аварга шалгаруулах тэмцээн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спортын хороонд зохион байгуулагдаж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнд ОБЕГ, Үндэсний аврах бригад, Нийслэлийн онцгой байдлын газар болон  бүсийн төвүүдийн  300 гаруй алба хаагч оролцож, туухай өргөлт, гар бөмбөг, дартс, сонс эргэлт, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн спортын зургаан төрлөөр аваргуудаа тодруулсан юм.

Дартсны тэмцээний эрэгтэй төрөлд алтан медалийг ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Лхагвасүрэн, мөнгөн медалийг Зүүн бүсийн тамирчин Хэнтий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн аврагч, дэд ахлагч Н.Батбаяр, хүрэл медалийг Улаанбаатар бүсийн НОБГ-ын мэргэжилтэн, ахмад Б.Баатар хүртсэн бол эмэгтэй төрөлд алтан медалийг НОБГ-ын нярав, ахлах ахлагч Э.Хандармаа, мөнгөн медалийг Хойд бүсийн тамирчин Булган аймгийн ОБГ-ын үйлчлэгч Л.Энхсайхан, хүрэл медалийг Баруун бүсийн тамирчин Баян-Өлгий аймгийн ОБГ-ын үйлчлэгч Б.Болороо нар тус тус хүртсэн юм.

Ширээний теннисний эрэгтэй төрөлд тэргүүн байрт Баруун бүсийн тамирчин Баян-Өлгий аймгийн ОБГ-ын ажилтан Д.Баяраа, дэд байрт Хойд бүсийн тамирчин Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн аврагч, ахлагч Г.Хишигжаргал, гутгаар байрт Өмнөд бүсийн тамирчин Дундговь аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн захирагч, ахмад Г.Шинэбат шалгарсан бол эмэгтэй төрөлд тэргүүн байрт Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн нярав, ахлах ахлагч А.Алтанцэцэг, дэд байрт Хойд бүсийн тамирчин Булган аймгийн ОБГ-ын бичиг хэрэг, дэд ахлагч Б.Чулуунцэцэг, гутгаар байрт Улаанбаатар бүсийн НОБГ-ын ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн нярав, ахлах ахлагч Ц.Дэнсмаа нар шалгарлаа.

Усанд сэлэлтийн тэмцээний төрөлд багийн дүнгээр нэгдүгээр байрыг Хойд бүсийн баг тамирчид, дэд байрыг Улаанбаатар бүсийн НОБГ-ын баг тамирчид, гутгаар байрыг ОБЕГ-ын баг тамирчид эзэлсэн юм.

Харин тухай өргөлтийн эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг НОБГ-ын СХД-ийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн аврагч, ахлах ахлагч Д.Даваажав, мөнгөн медалийг Баруун бүсийн тамирчин Баян-Өлгий аймгийн ОБГ-ын аврагч, дэд ахлагч А.Айбек, хүрэл медалийг Хойд бүсийн тамирчин Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Э.Түмэн-Өлзий нар хүртсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг ОБЕГ-ын тамирчин, дэд ахлагч Г.Анужин, мөнгөн медалийг Улаанбаатар бүсийн НОБГ-ын аврагч, ахлагч Ц.Мягмарсүрэн, хүрэл медалийг Баруун бүсийн тамирчин Говь-Алтай аймгийн ОБГ-ын тогооч Ч.Баасандорж нар тус тус хүртлээ.

Сонс эргэлтийн төрөлд тэргүүн байрт Улаанбаатар бүсийн тамирчин НОБГ-ын БГД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн аврагч, дэд ахлагч Г.Өсөхбаяр, дэд байрт Зүүн бүсийн тамирчин Хэнтий аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Д.Лхагвадорж, гутгаар байрт Улаанбаатар бүсийн тамирчин НОБГ-ын ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Түвшинбаяр нар тус тус шалгарсан юм.

Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрыг Улаанбаатар бүсийн баг тамирчид, дэд байрыг ОБЕГ-ын баг тамирчид, гутгаар байрыг Өмнөд бүсийн баг тамирчид эзэлсэн бол бол эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Хойд бүсийн баг тамирчид, дэд байрыг Улаанбаатар бүсийн баг тамирчид, гутгаар байрыг Өмнөд бүсийн баг тамирчид тус тус эзэллээ. Харин шилдэг эрэгтэй тамирчнаар Улаанбаатар бүсийн тамирчин НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Б.Батбилэг, шилдэг эмэгтэй тамирчнаар Хойд бүсийн тамирчин Булган аймгийн ОБГ-ын мэргэжилтэн М.Одмаа нар шалгарсан юм.

Ингээд байгууллагын нэгдсэн дүнгээр гутгаар байрыг Өмнөд бүс, хоёрдугаар байрыг Хойд бүс эзэлсэн бол нэгдүгээр байрыг Улаанбаатар бүсийн баг тамирчид эзлэн Онцгой байдлын байгууллагын 2020 оны спортын аваргаар тодорсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл