Зөвлөгөө


Өлөн элгэн дээрээ идэж болохгүй 10 хүнс

6 өдөр, 6 цаг TIMES.MN

Зарим тохиолдолд ашиггүй, заримдаа таагүй үр дагаварт хүргэдэг.

Йогурт

Гайхаж байна уу? Мэдээж идэж болно. Хэрвээ өлөн идвэл хоосон ходоодонд байгаа давсны хүчил йогуртын сүүн хүчлийн бактерыг устгадаг. Тэгэхээр ямар ч ашиггүй болдог.

Лийр

Лийрэнд бүдүүн эслэг их байдаг. Энэ нь ходоодны салстыг гэмтээдэг тул өлөн идээд хэрэггүй. Лийр идсэний дараа түүхий ус уухгүй байсан дээр.

Улаан лооль

Улаан лооль нь ходоодны хүчлийг нэмэгдүүлдэг. Энэ нь ходоод, нойр булчирхай, бүдүүн гэдэсний үрэвсэлд хүргэдэг. Чихэрлэг төмс мөн адил.

Гадил

Өлөн элгэн дээр гадил идвэл цусан дахь магнийн хэмжээ огцом өсөж зүрхэнд муугаар нөлөөлдөг. Үүнээс гадна кали, магнийн тэнцвэрийг алдагдуулж бүтэн өдөржин залхуу хүргэдэг.

Цитрус

Жүрж, бэрсүүт жүрж, мандарин нь жимсний хүчил ихтэй. Хэрвээ эдгээр жимсийг өлөн элгэн дээр идвэл цээж хорсгож, ходоодны ханыг цочроон улмаар ходоодны үрэвсэлтэй болох суурийг тавьдаг.

Кофе

Кофе нь хододны хүчлийг ихэсгэж цээж хорсгон, ходоодонд хүндийн мэдрэмж төрүүлдэг. Тогтмол өглөөний цайг кофегоор орлуулбал серотонин дутагдан бүтэн өдрийн туршид сэтгэлээр унасан байдалтай байдаг.

Согтууруулах ундаа

Өлөн үедээ уувал 2 дахин хурдан согтдог. Хүчтэй шартдаг, учир нь архи удаан задардаг.

Хүйтэн газтай ундаа

Ходоодны салстад муугаар нөлөөлж, хоол боловсруулах процессд муугаар нөлөөлдөг.

Бохь

Зажилах үйлдэл нь ходоодны хүчлийг улам ихээр ялгаруулдаг. Ходоод хоосон үед хүчил их ялгархаар салст нь гэмтдэг. Архаг ходоод, бүдүүн гэдэсний үрэвсэлтэй болох суурийг тавьдаг.




Холбоотой мэдээлэл