Нийгэм


"Петровис" группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл таалал төгсжээ

1 сар TIMES.MN

Үндэсний томоохон компаниудын нэг "Петровис" группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл хүнд өвчний улмаас Герман улсад эмчлүүлж байгаад таалал төгсжээ.

Ж.Оюунгэрэл нь ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгсөн 1979 оноос мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллаж байгаад,1990-1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд НИК ХХК-д ерөнхий захирлын албыг хашиж, 1996 оноос өнөөдрийг хүртэл “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ. 


Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. 




Холбоотой мэдээлэл