Сонголт


Залуусаа тэтгэлгээр суралцахыг хүсэж байна уу?

1 сар TIMES.MN

   Д.Отгонжаргал


Их дээд сургуульд суралцаж буй оюутан залуусын хувьд сургалтын төлбөрийн асуудлаа шийдэх хамгийн том боломж нь тэтгэлэгт хөтөлбөр байдаг. Сүүлийн үед ирээдүйтэй, идэвх санаачилгатай, амжилттай суралцаж буй оюутан залуусыг дэмжих хөтөлбөрүүд нэмэгдсээр байгаа. Ингээд нийт их дээд сургуульд суралцаж буй оюутан залуустаа зориулан дараах тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Мөн тэтгэлэгт хөтөлбөрт бэлтгэхдээ анхаарах зүйл, сайн эсээ бичих арга болон тэтгэлэгт бэлтгэхэд тань тус болох зарим зөвлөмжүүдийг хавсаргав.

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

      Image for post

Бүрдүүлэх материал

  1. Сургуулийн үндсэн захиргаа болон тухайн сургуулийн оюутны төв байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэхэд дэмжсэн тухай албан тоот /салбар сургуулийн захиргаа эсхүл салбар сургуулийн оюутны байгууллагын албан тоотыг хүлээн авахгүй/
  2. Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/
  3. Баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт
  4. Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулсан байх/
  5. “Ард иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа ба залуус бидний оролцоо” сэдвээр 500 үгэнд багтаан эсээ бичих

Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17:00 цаг хүртэл. Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 51–263475 утсаар холбогдон тодруулах боломжтой.

Image for post
Image for post

Д.Бадраа агсны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2020–2021” зарлагдлаа

Image for post
Image for post

Тэтгэлэгийн материал хүлээн авах форм линк: https://docs.google.com/.../1FAIpQLSfzEFhIpbl.../viewform ….………Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 11-р сарын 01-ны 23:59 дуустал……………………………….Холбоо барих: 90133232, 94852439

“МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ” ЗАРЛАГДЛАА

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.

Тэтгэлэгт нийт 85 суралцагчийг шалгаруулна. Үүнд:

  1. Сурлагын амжилтаар тэргүүлсэн суралцагчдад олгох тэтгэлэгт-80
  • Байгалийн ухааны салбарын 20 суралцагч
  • Бусад салбарын 60 суралцагч
  1. Олон улсын мэргэжлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд оролцож, эхний 3 байр эзэлсэн суралцагчид-5

Дараах болзол хангасан суралцагч тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой.

  1. Улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, сүүлийн гурван улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан, (байгалийн ухааны хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчийн хувьд сурлагын голч дүн 3.2-оос доошгүй байх),
  2. МУИС-ийг төлөөлж Олон улсын мэргэжлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд оролцож, эхний 3 байр эзэлсэн суралцагч байх, (2020 оны амжилт тооцогдоно.)
  3. Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй,

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

  • Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет татах
  • Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт, (Монгол)
  • Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх батламж буюу нотлох бичиг баримтын хуулбар.

ЖИЧ: Хос хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчийн хувьд зөвхөн суурь хөтөлбөрт нь тэтгэлэг олгоно.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 10-ны 12.00 цаг хүртэл

Материал хүлээн авах газар: МУИС хичээлийн 2-р байр, 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэс. Лавлах утасны дугаар: 77307730–1514

Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ? /видео/

Тэтгэлгийн ярилцлагад хэрхэн бэлтгэх вэ? /подкаст/




Холбоотой мэдээлэл


“Ковид-19” БОЛОМЖ
“Ковид-19” БОЛОМЖ
2 долоо хоног