Улс төр


УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг 3 жил 6 сарын хугацаанд хорих ялыг хэвээр үлдээлээ

1 сар TIMES.MN

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон хэмээн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ. Тэгвэлөнөөдөр болсон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээжээ.




Холбоотой мэдээлэл