Нийгэм


Энхийг сахиулагчдыг шагнаж урамшуулав

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний есдүгээр  ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид эх орондоо ирлээ.

Онцгой байдлын байгууллагаас 20 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд алба хаагчдыг өнөөдөр хүлээн авч, шагнаж урамшуулсан юм.

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 10 дугаар сарын 28-ны 121 дүгээр тушаалаар “Тэргүүний ажилтан” тэмдгээр  НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Батдоржийг, “Онц гал сөнөөгч” тэмдгээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Э.Лхагвасүрэнг,

ОБЕГ-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/1094 дүгээр тушаалаар “Ахмад” цолоор Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Батсуурийг,

ОБЕГ-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/1093 дугаар тушаалаар “Жуух бичиг”-ээр ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, ахмад Г.Батсүх, УУАА-ийн аврагч, ахлах ахлагч Э.Эрдэнэбаатар, мөн ангийн аврагч, ахлах ахлагч П.Хатанболд, НОБГ-ын НАА-105-ын аврагч, ахлах ахлагч Б.Дэмбэрэл, БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Бямбаа, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батсайхан, Өвөрхангай аймгийн ОБГ-ын Хархорин сум дахь гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Өсөхбаяр, Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Умбазар, Ховд аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Г.Ганзориг, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч О.Энх-Амарыг,

“Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэг”-ээр Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Галбадрахыг,

“Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэг”-ээр Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Н.Ганболд, Дундговь аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Энхболд, Хэнтий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Д.Оюунбаатар, Сүхбаатар аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Батсуурь нарыг,

“Ахлах ахлагч” цолоор Орхон аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, ахлагч Б.Энхтайваныг,  Дорнод аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч-тэсэлгээчин, ахлагч З.Алтаншагай нарыгшагнаж урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл