Улс төр


Н.Учрал: Тэтгэвэр өвлөгдөх эрхийг нээж өгнө

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учрал нарын өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Олон давхаргат тогтолцоонд шилжинэ гэдэг 2015-2030 онд баримтлах бодлогод тусгагдсан. Засгийн газраас дэмжихгүй байгаа хоёр асуудал бий. Нэмэлт, сайн дурын үндсэн дээр одоогийн нийгмийн даатгалын шимтгэлийг өөрчилж болохгүй. Хувийн тэтгэврийн даатгалын санг хөгжүүлж ирсэн компаниудад үзүүлэх татварын дэмжлэг оруулах ёстой гэсэн үзэл баримтлалыг барьж байна. Сангууд хэзээ хэрхэн өгөөжөө өгөх вэ гэдэг тодорхойгүй байна. Хамтдаа хэлэлцээд, сайн дурын үндсэн дээр байх нь зүйтэй гэсэн тохиролцоонд хүрсэн” гэв. Мөн Н.Учрал “ Олон давхаргат тэтгэврийн даатгалын тогтолцоонд шилжсэнээр хүн болгон хуримтлалтай болно Н.Учрал: Өнөөдөр гурван залуу нэг ахмад хүний тэтгэврийн шимтгэлийг төлж байна

Тэтгэврийн шинэчлэл хийснээр: Бид цалингаасаа 24 хувийг НДШ-т төлдгөөс 17 хувийг нь тэтгэврийн санд тогтмол төлдөг. 17 хувиас 8.5 хувийг нь ажилчин өөрөө, үлдсэн 8.5 хувийг нь ажил олгогч төлдөг. Тэгвэл Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль батлагдсанаар өмнө нь төлдөг байсан 17 хувиасаа дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд төлөх сонголт хийх эрхзүйн орчин бий болох аж. Дунджаар 800 мянган төгрөгийн цалинтай хүн бол сар болгон төлдөг 17 хувиасаа дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд сонголт хийн байршуулснаар, түүнд хуримтлал үүсч, хүүгээс хүү тооцон, 30 жилийн дараа гэхэд 76 сая төгрөгийн хуримтлалтай болох гэдгийг хууль санаачлагч онцоллоо.Насаараа НДШ төлж хуримтлал төлсөн иргэд сүүлийн хэдхэн жил НДШ төлсөн иргэдтэй адилхан тэтгэвэр авч байгаад иргэд бухимдаж байна. Өнөөдөр гурван залуу нэг ахмад хүний тэтгэврийн шимтгэлийг төлж байна. Ийм байдлаар урагшлаад байвал ирээдүйд бид ямар ч өөрчлөлт хийж чадахгүй. Иймээс олон тулгуурт тэтгэврийн тогтолцоо бий болгох ёстой. Баялгийн сангаа бий болгох ийм л эрх зүйн орчныг бий болгоё. Өнөөдрийн хуулиар өвлөгдөх эрхийг нь нээж өгнө. Баялгийн сангийн хууль орж ирнэ. Үүнийг Тэтгэврийн хуультай уях хэрэгтэй. Хувьцааны ноогдол ашиг тооцогддог ийм ажлын эхлэл юм. Норвеги улсад ийм жишиг хэрэгждэг юм.” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өнөөдөр тэтгэвэр авч байгаа 412 мянган ахмад бий. Үүний 80 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр авч байна. Шударга бус тогтолцооны улмаас ахмадуудын дунд тэтгэврийн зөрүү үүссэн. Үүнийг бид арилгах ёстой.




Холбоотой мэдээлэл