Спорт


Усанд сэлэлтийн тэмцээний аваргууд тодорлоо

4 долоо хоног TIMES.MN

 Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас хойд бүсийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газрын харьяа “Усан спорт сургалтын төв”-д зохион байгууллаа.

Тэмцээнд Архангай, Булган, Төв, Орхон, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын нийт 25 алба хаагч оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.

Багийн дүнгээр тэргүүн байрт Орхон аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, дэд байрт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, гутгаар байрт Булган аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарлаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл