Улс төр


У.Хүрэлсүх: Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хэрэгтэй

1 сар TIMES.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж, алба хаагчидтай цахим уулзалт хийж байна. Энэ үеэр тэрбээр цагдаагийн байгууллагын ажилтнуудад хандан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн хороо дүүргийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай байнга хамтран ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй эсвэл үйлдэгдэж байгаа айл өрхийг олж тогтоон хяналт тавихыг үүрэгдлээ.

"Гэр бүлийн хүчирхийлэл газар авсан. Ард түмэн маш их бухимдаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл маш нуугдмал байдалд явагддаг. Тийм учраас гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсох хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бага насны хүүхдүүд амь насаараа хохирох явдал гарсаар байна. Иймээс холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж тодорхой арга хэмжээг авах хэрэгтэй" гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Мөн тэрбээр цагдаагийн албан хаагч нар албан үүргээ гүйцэтгэж байхдаа хохирсон тохиолдолд тэднийг хамгаалах хэрэгтэй. Цагдаагийн албан хаагчдын дунд соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, техник технологийн тоног төхөөрөмжийг ажилдаа идэвхийлэн ашиглаж нэг албан хаагчид ирэх ачааллыг бууруулах хэрэгтэй гэв.




Холбоотой мэдээлэл